Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл-ийн брэндбүүк, лого стандартыг бүтээснээ танилцуулж байна.

Танилцуулга

Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 6 дугаар сарын 13-нд баталсан Боловсролын тухай багц хуулинд анх удаа боловсролын магадлан итгэмжлэлийн эрх зүйн үндэс тусгагдсанаар магадлан итгэмжлэх байгууллага үүсэн бүрэлдэх суурь бий болсон.

Монгол улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм” батлагдаж, Гэгээрлийн сайдын 1998 оны 24 дүгээр тушаалаар Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг байгуулж, магадлан итгэмжлэлийн үндсэн баримт бичгүүд батлагдаж, 1998 оны 10 дугаар сард Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын алба байгуулагдсан бөгөөд БСШУ-ны сайдын 2004 оны 59 тоот тушаалаар байгууллагын нэр өөрчлөгдөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болсон түүхтэй.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 9 гишүүнтэй Удирдах зөвлөл, 13 гишүүнтэй Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн комисс, 11 гишүүнтэй Мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэлийн комисс, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд үнэлэлт дүгнэлт өгөх 10 мэргэжлийн зөвлөл, Ажлын албаны 15 мэргэжилтэн, 500 гаруй мэргэшсэн шинжээчтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:
Сургалтын байгууллага, суралцагч, дэмжигч байгууллага, төр ба олон нийт, ажил олгогчдын оролцоонд тулгуурлан боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан Монгол Улсын боловсролын үнэлэмж, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг олон улсын түвшинд бэхжүүлэх.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА:
Бүс нутгийн болон Олон улсын жишигт нийцсэн боловсролын
чанарын баталгаажуулалтын байгууллага болох.

БИДНИЙ ЧИГ ҮҮРЭГ

1. Дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх
2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх
3. Шинэ хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл хийх
4. Их дээд сургуулийн ангилал тогтооход дүгнэлт гаргах
5. Гадаадын болон дотоодын магадлан итгэмжлэлийн байгууллагыг бүртгэн үйл ажиллагааг нь зохицуулах
6. Шинжээчдийг сонгон шалгаруулж, бэлтгэх
7. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар олон нийтийг мэдээллээр хангах
8. Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийг олон нийтэд сурталчлан таниулах

 


Утас: +976 70104507
Факс: +976 70104507
И-мэйл: info@mongolnet.mn
Вэб сайт: www.accmon.mn
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 10, Багшийн хөгжлийн ордон 401 тоот

You may also like