Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН)-ийн брэндбүүк, лого стандартыг бүтээснээ танилцуулж байна.

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (МГБССН) нь хүн амд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх боловсрол мэдлэг олгох, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын, шашны бус, төрийн бус байгууллага юм.
Нийгэмлэг нь 1994 онд байгуулагдаж, 1996 оноос Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбоо (ОУГБТХ)-ны гишүүн,  2005, 2010 онуудад Олон Улсад магадлан итгэмжлэгдсэн, 2015 оноос НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол улс дахь анхны ТББ юм .

МГБССН нь одоогоор нийт 15 салбартай, Нөхөн үржихүй-эмэгтэйчүүдийн “Гэр бүл” эмнэлэг, Өсвөр үе залуучуудад эрүүл мэндийн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх 10 төвтэй,  нийт 1000 –аад  гишүүд, дэмжигчидтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Нийгэмлэг нь  ОУГБТХ-ны санхүүгийн тусламж дэмжлэгтэйгээр төсөл боловсруулж хэрэгжүүлдэг ба бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлдэг. Тухайлбал НҮБ-ын ХАС-аас Монгол улсад 2012-2016 онд хэрэгжүүлэх улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд МГБССН нь хэрэгжүүлэгч түнш байгууллагаар сонгогдон  “Залуучууд, хөдөлгөөнт болон эрсдэлт бүлгийн хүн амыг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх” төсөл, Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Үндэсний Сүлжээ (Y-PEER)-ний зохицуулагч байгууллага юм.

МГБССН НЬ 2016-2022 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТЛАН ДАРААХ 4 ҮР ДҮН, 8 ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.
1.БНҮЭМ ба эрхийн боловсрол олгох, тусламж үйлчилгээ үзүүлэх бодлого, эрх зүйн дэмжлэгт орчин бүрдсэн байна.

а.БНҮЭМ ба эрх, жендэрийн асуудлаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг манлайлах.
б.БНҮЭМ ба эрх, жендэрийн асуудлаарх манлайлагч-ухуулагчдыг бэлтгэн чадваржуулах.
2. 1,300,000 хүнд, түүний дотор 15-34 насны өсвөр үе, залуучууд БНҮЭМ ба эрхийн мэдээлэл авч, мэдлэг, ур чадвар эзэмшсэн байна.
а.15-34 насны өсвөр үе залуучуудад БНҮЭМ ба эрхийн мэдээлэл, мэдлэг, ур чадвар олгох шинэлэг аргуудыг нэвтрүүлэх.
б. БНҮЭМ, эрхийн асуудлаар үе тэнгийн боловсролын загвар хөтөлбөр боловсруулж үндэсний хэмжээнд нэвтрүүлэх.
3. 1,600,000 хүн БНҮЭМ-ийн чанартай, цогц тусламж үйлчилгээ хүртсэн байна.
а. БНҮЭМ-ийн тусламж үйлчилгээний нэр төрөл, хамрах хүрээг нэмэгдүүлэх.
б. Хөвгүүд, эрчүүдэд зориулсан БНҮЭМ-ийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх.
4. Сайн дурын идэвхтэн, гишүүд, дэмжигчиддээ тулгуурласан, чадварлаг хүний нөөцтэй, хариуцлагатай, нэгдмэл байгууллага байна.
а.Засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулж, санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх.
б. Сайн дурынхан, гишүүд, дэмжигчдээ чадваржуулж, салбаруудаа бэхжүүлэх.

 


Ажлын алба: 7018- 3514, Гэр бүл эмнэлэг: 7018-6180
И-мэйл: info@mfwa.mn
Вэб сайт: www.mfwa.mn
Хаяг:  Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 5-р хороо, 89/3-Монголын Гэр бүлийн Сайн Сайхны нийгэмлэгийн байр.

You may also like