Хязгаарлагдмал хариуцлагатай компани шинээр бүртгүүлэх
Хуулийн этгээд байгуулахаар шийдсэн бол ХХК, ХК, ТББ, Хоршоо, Нөхөрлөл хэлбэрүүдээс сонгоно. Эдгээр нь өөр өөр шалгууртай. Тэгэхээр та өөрийн зорилго, алсын хараагаа бодолцож тунгаасны дараа шийднэ гэсэн үг. Гэхдээ олонх нь ХХК-г сонгодог бөгөөд компанийг нэг ч хүн ч байгуулж болно.
д | БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ | ЗӨВЛӨМЖ |
УБ-03 маягт /1 хувь/ | www.burtgel.gov.mn/service/хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө. | |
Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт | Цахимаар авах бол www.burtgel.gov.mn/service/хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах, Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх |
|
Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт | Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг Төрийн сан банк 100060012008 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1/ Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг. Төрийн банк 281500328850 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/ |
|
Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/ 1 хувь /Нэр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ/ |
Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/-т: Компани үүсгэн байгуулах тухай Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа, /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/ Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг, Гүйцэтгэх захирлыг сонгон, овог, нэр, регистрийн дугаар, /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/ Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх Шийдвэр/тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна.Хэрэв компани төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй байх бол: Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байх. Овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичсэн байх ТУЗ нь тогтоол гаргаж, даргаа сонгох ба ТУЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна.Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол: Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ. |
|
Дүрэм /2 хувь/ | Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг тусгаж, үүсгэн байгуулагчид гарын үсэг зурж баталгаажуулна. http://www.legalinfo.mn/law/details/310 | |
Гадаадын иргэн бол паспортын хуулбар | Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол паспортын хуулбар. | |
Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт | Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/ | |
Хөрөнгийн нотлох баримт | Компанийн дансанд мөнгөн хөрөнгө байршуулсан баримт /дансны хуулга/хөрөнгийн хэмжээнд дээд, доод хязгаар байхгүй | |
ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: • гүйцэтгэх удирдлага • үүсгэн байгуулагч • итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан • итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд |