Ньюкон ХХК вэб хуудас – www.newcon.mn

Барилгын зураг төсөл, инженерийн ба угсралтын “НьюКон” ХХК нь 1998 онд байгуулагдсан зураг төслийн үндэсний анхдагч мэргэжлийн компаниудын нэг бөгөөд одоогоор зураг төсөл дээр 20-иод инженер техникийн мэргэжилтэн, барилга угсралтын 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Тус компани нь байгууллагдсан цагаас хойш Налайх, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд Спорт заал, “Оюу Толгой” ХХК-ийн санаачилагаар Монгол Германы хамтарсан Технологийн Их сургуулийн цогцолбор /хичээлийн байр, багш ажилчдын сууц, оюутны дотуур байр/ “Тайм Констракшн” ХХК-ийн Метромолл их дэлгүүр, Метробизнес төвийн 12 давхар оффисийн барилга, 6 давхар пентхаус орон сууцны барилга, Ситимолл цогцолбор барилга, ”Уран Суварга” ХХК-ийн орон сууц болон оффисийн барилга, “Гадаад Хэргийн Яам”-ны 15 давхар орон сууцны барилга, “Мон Аз” ХХК “Эн Ар Си“ ХХК –ийн 9 давхар оффисийн барилга гэх мэт 400 гаруй том жижиг барилга байгууламжийн зураг төслийг чанартай гүйцэтгээд байна. Одоогоор “Эн Ар Си”  ХХК-ийн захиалгаар 25 давхар оффисийн барилга, “И Ай Ай И” ХХК-ийн 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төсөл дээр ажиллаж байна.

Мөн барилга угсралтын гадна, дотор инженерийн шугам сүлжээний ажил “Гамба” эмийн үйлдвэр, “И Эс Пи” гадаад хэлний сургалтын төвийн барилга, “Буман-Өлзий” хороололын гадна инженерийн шугам сүлжээний ажил, уурын зуухны / өөрийн бие даасан инженерийн шийдэл/ барилга байгууламжуудыг хийж дуусгаад байна.

Тус компанийг үүсгэн байгуулагч, МУ-ын тэргүүний барилгачин, МУ-ын зөвлөх инженер, МАЭ-ийн 2 удаагийн нэрэмжит шагналт, 1998, 2003 оны зураг төслийн шилдэг инженер Н.Чойбалсангийн удирдлага дор мэргэжлийн мэргэшсэн баг хамт олон ажиллаж байна.

You may also like