Энэхүү арга хэмжээ нь жил бүрийн сар шинийн баярын өмнө явагддаг бөгөөд эдүгээ 17 дэх жилдээ зохион байгуулагдсан. “ШИЛДЭГ БАРИЛГА” -ыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь Монгол Улсын аймаг, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд оруулж байгаа хувь нэмэр, барилга байгууламжуудийн архитектур, орон зайн онцгой шийдлийг үнэлэн, хөрөнгө оруулагч байгууллага, архитектор, зураг төслийн инженерүүдийн хөдөлмөр зүтгэлийг дэмжиж, олон нийтэд алдаршуулах, сурталчилан таниулах ач холбогдолтой юм.