Агаарын бохирдлыг бууруулахад шинэлэг идэвхи санаачилга гарган уг асуудлыг шийдэх гарцыг олоход Монгол Улсын Засгийн Газар 2017 оны эхээр Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг зарласны хүрээнд уг төсөл нь энэ арга хэмжээнд өөрийн дэмжлэгийг үзүүлэх зорилготой болно.

Энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг болох ЖЭРЭС буюу Сэргээгдэх эрчим хүч болон байгаль орчин, эв нэгдлийн групп нь гол хэрэгжүүлэгч агентын хувьд Европийн хамтын нийгэмлэг (ЕХН)-ээс санхүүжүүлэгдсэн “Улаанбаатар хотын төлөвлөгдөөгүй бүсэд эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг барихад зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээг үзүүлэх” төслийг дараахи 4 талын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Барилга Эрчим Хүч Хэмнэлтийн Төв (БЭХХТ)
2. Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв (ГИОАОЗТ)
3. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА)
4. П.И.Н (П.И.Н) зэрэг болно.

Талууд хамтдаа хэрэглээ ялангуяа, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцтай холбоотой асуудлыг харгалзан Улаанбаатар хотын гэр хорооллын бага, дунд орлоготой өрхүүдийн хэрэгцээнд анхаарлаа хандуулна.


ЖЭРЭС нь гол хэрэгжүүлэгч, төслийн удирдагч, зохион байгуулагч, хянагч, санхүүгийн зуучлагч, эрчим хүчний хэмнэлтийн мэргэжилтэн бөгөөд1,000 өрхөд хувийн орон сууцаа сайжруулах, шинээр барих санхүүжилтээ шийдэх шийдлийг олоход туслах санхүүгийн мэргэжилтнүүдийг дадлагажуулах замаар өрхийн хэрэгцээнд санхүүгийн хэрэгслийг нийцүүлэх арга зам, санхүүжилтийн хувилбарыг тодорхойлох ба санхүүжүүлэгч байгууллагуудыг айл өрхүүдтэй холбож өгнө.

 


МБҮА нь гишүүн байгууллагууддаа мэргэжлийн үйлчилгээ, институцийн болон захиргааны дэмжлэг туслалцаа үзүүлэн, техникийн сургалт явуулдаг бөгөөд ББЖДҮ-г тодорхойлон, барилгын ажил, бизнесийн менежмент чиглэлээр дадлагажуулах замаар жижиг, дунд бизнес эрхлэгч барилгын компаниуд, бригадууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэн зорилтод бүлгийн иргэдийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор оролцоно.

 


БЭХХТ нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, эрчим хүчний аудит болон хэрэглээний судалгаа, гэрчилгээжүүлэлт чиглэлийн сургалтаар мэргэшсэн бөгөөд эрчим хүч хэмнэлтийн үндэсний стандартыг боловсруулсан байна. Энэхүү стандартыг төслийн хүрээнд боловсруулах технологийн шийдлийг сайжруулахад гол үндэслэл болгон ашиглана. Төслөөр шийдэл гарц олох, харуулах, техникийн сургалтыг явуулах туршлагыг ашиглана. Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөхүүд, ББЖДҮ-ийг дадлагажуулан тэд нараар дамжуулан 1,000 өрхөд техникийн зөвлөгөө өгнө.

 


 

П.И.Н нь Монголд институцийн дэмжлэг, харилцаа холбоо, хөгжлийн төлөөх МХХТ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно.

 


ГИОАОЗТ нь гэр хороолол дахь иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалыг гаргадаг цорын ганц иргэний нийгэм бөгөөд хотжилтын асуудалд оролцогчийн хувиар оролцохыг дэмжин, хэрэгцээ шаардлага болон иргэдийн эрчим хүч хэмнэх дадлын зөрүүг танин мэдэх, зорилтот хэсгүүдийн орон нутгийн иргэдийг үр дүнтэй оролцуулах, дайчлахад чухал гэр хорооллын онцлог шинжийн талаархи ойлголтыг нэмэгдүүлэн, гэр хорооллын оршин суугчдын оролцоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

 


ТӨСЛИЙН ЗОРИЛТОД БҮЛГҮҮД

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Судалгааны ажил нь Улаанбаатар хотын ББЖДҮ-г тодорхойлж, барилгын ажил, бизнесийн менежмент чиглэлээр чадавхжуулах замаар гэр хорооллыг барилгажуулах ажилд оролцох боломжтой жижиг, дунд бизнес эрхлэгч барилгын компаниуд, бригадууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэн гэр хорооллын 1000 байшингийн дулаан алдагдлыг бууруулна.

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

  • Төслийн зорилгын хүрээнд тавигдах шаардлагад нийцэх үзүүлэлт бүхий 50 хувь хүн, барилгын бригад, аж ахуй нэгжийг сонгож дулаан алдагдал бууруулах технологид сургах.
  • Эрчим хүчний хэмнэлттэй техологийн дагуу эхний ээлжинд 1000 байшингийн дулаан алдагдлыг 20% бууруулах замаар агаарын бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулах төсөл хэрэгжиж байна.